576 иргэний ипотекийн зээлийн хүүг 8 хувиас 5 хувьд шилжүүлжээ

Монголбанкны гаргасан судалгаагаар энэ сарын 20-ны өдрийн байдлаар арилжааны банкууд 4166 иргэний 257.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, 1052 иргэний 5 хувийн хүүтэй 49.5 тэрбум төгрөгийн, 2283 иргэний 8 хувийн хүүтэй 151.1 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.  

Түүнчлэн Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авсан 576 зээлдэгчийн 23.5 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8 хувиас 5 хувьд шилжүүлээд байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)