521 000 унци алт олборлох боломжтой гэв

“Эрдэнэ ресурс девелопмент” компани Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст сум дахь “Баян хөндий” төслийнхөө хараат бус, техник, эдийн засгийн үндэслэлийг танилцуулжээ. Энэ нь алтны өндөр агууламж бүхий шороон орд бөгөөд нэг тонн хөрс нь 3.71 грамм үнэт металл агуулдаг аж. Уг ордын үйлдвэрлэлийн нөөц нь 40 900 унци бол геологийнх нь 521 000 унцид хүрэх юм байна. Мөн эхний нэг жилд 63 500 орчим унци үнэт металл олборлон, хоёр дахь жилээс 77 600 хүртэл өсгөхөөр тооцсон гэнэ.

Төслийг найман жил хэрэгжүүлэх бөгөөд энэ хугацаанд манай улсад татвар, хураамж хэлбэрээр 103 сая орчим ам.доллар төлж, орон нутагт 400 гаруй ажлын байр бий болгохоор төлөвлөсөн байна. Үүнээс гадна Баян хөндий ордоос хойд зүгт байрлалтай дээрх компанийн эзэмшлийн “Алтан нар” төслийн талбайд нэг тонн хөрс тутамд хоёр грамм алт ногдох ба 318 000 унци алт олборлох боломжтойг тэмдэглэжээ.

Бэлтгэсэн: С.Дулам


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)