51 нэр дэвшигч сонгуульд өрсөлдөх эрхээ ХАСУУЛЖЭЭ

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид хуулийн дагуу хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газрын цахим системд гаргаж бүртгүүлж эхэлсэн. Авлигатай тэмцэх газрын цахим системд хөрөнгө орлогоо мэдүүлэх 698 нэр дэвшигч эрхээ үүсгээд байсан юм.

Тэдгээрийн 647 нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаандаа баталгаажуулсан гэж АТГ-аас мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, 51 нэр дэвшигч ХОМ-ээ хугацаанд нь мэдүүлэхгүй, дэвших эрхээ хасуулжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)