500 кг БУГЫН ясан эврийг илрүүллээ

500 кг бугын ясан эврийг хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчооны хяналт шалгалтаар хөх өнгийн бүхээгтэй "Porter" маркийн автомашиныг шалгахад Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас тээвэрлэн авч явсан 500 кг бугын эврийг илрүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан иргэн Т-г саатуулж, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)