50 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг нээлтээ хийв

Америкийн Нэгдсэн Улсын ард түмний хүмүүнлэгийн тусламжаар Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд 50 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай 251 дүгээр цэцэрлэг өнөөдөр нээлтээ хийлээ. Уг цэцэрлэгийн нээлтэд БСШУЯ-ны сайд Г.Чулуунбаатар, Америкийн Нэгдсэн Улсын элчин сайд Женифер Зиндал Галт, Баянзүрх дүүргийн Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч, Засаг даргын орлогч Г.Уламбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн цэцэрлэггүй нийт 25 хороо байдгийн нэг нь Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо байсан юм. Иймд Баянзүрх дүүргийн Засаг дарга 251 дүгээр цэцэрлэгийн газрын асуудлыг түргэн шуурхай шийдэн ажилласаны үр дүнд ийнхүү 50 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжтой боллоо.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)