50 хүртэлх хувийн хямдралтай сар шинийн хамгийн анхны ЭКСПО худалдаа болно

"Глобал Ивэнт" ХХК "Цагаан сар 2017" үзэсгэлэн худалдааг "АНХДАГЧ ҮНЭЭР АРД ТҮМЭНДЭЭ ТҮГЭЭЕ" уриан дор энэ оны нэгдүгээр сарын 13-16-ны өдрүүдэд ердөө дөрөвхөн өдөр Мишээл Экспо төвд зохион байгуулах гэж байна. Тук экспо худалдаанд 140 гаруй үндэсний үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ хамгийн хямд буюу АНХДАГЧ үнээр нь борлуулах гэнэ. Тодруулбал, эдийн засгийн хямралтай байгаа өнөө үед үзэсгэлэнд худалдаалагдаж буй бүх бараа бүтээгдэхүүнүүддээ 50 хүртэлх хувийн хямдрал зарлаж байгаа юм байна.

Үзэсгэлэн худалдаанд: 

  1. Сүү, цагаан идээ, Айраг /21 аймгийн малчидын гараас/
  2. Тавгийн боов, еэвэн
  3. Чихэр, жимс жимсгэнэ
  4. Ундаа, жүүс
  5. Бууз, банш
  6. Мах, махан бүтээгдэхүүн
  7. Цар, таваг, аяга
  8. Мөнгөн эдлэл, хөөрөг, даалин
  9. Ном, бэлэг дурсгал
  10. Үндэсний хувцас
  11. Ноос ноолууран бүтээгдэхүүн
  12. Үслэг эдлэл, гадуур хувцас
  13. Гутал, Бэлэн хувцас, Хүүхдийн хувцас
  14. Бэлгийн багцууд байх аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)