50 настай сурагч “охин”

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл энэ сарын 26-нд 50 нас хүрчээ. Тэрбээр төрсөн өдрөө тун өвөрмөц тэмдэглэсэн байна. Учир нь энэ өдөр тэрбээр 10 жилийн сурагч охин, үзэсгэлэнт, дэггүй бүсгүй, ажил хэрэгч хатагтай, даруухан монголжингоо зэрэг олон дүр бүтээжээ. Ингэхдээ 15-30 жилийн өмнө өмсөж байсан хувцсаа дахин “амилуулснаараа” онцлог.

1988 онд өмсөж байсан хүрэмний загвар нь энэ цаг үед яг тохирч байх жишээтэй. Тэр хуучин хувцсаа тун гамтай хадгалдаг аж. Гэрэл зургийн “Venus Mongolia” студи, “Eco beauty” салон, “Шерил Монголия” зэрэг газартай энэ бүсгүй хамтран ажиллажээ. 10 жилийн сурагч ахуйдаа өмсөж байсан дүрэмт хувцсандаа 50 настайдаа “багтах” хүн тийм олон биш байх.

Эдгээр гэрэл зураг нь цахим ертөнцөөр тархаж, олон хүн түүний гоо сайхныг шагшив. Тэр жингээ тун сайн барьдаг, бас багахан тордоход л эрс өөрчлөгдөх “материал” сайтай нэгэн аж. Олон жилийн өмнөх хувцас нь эдүгээ ч асуудалгүй таарч байгаад нь цөөнгүй бүсгүй атаархсан болов уу. 50 настай гэхээргүй залуу харагддаг, мэдлэгтэй улстөрч, сайхан бүсгүйчүүдийн нэг тэрбээр мөнхийн залуу хэмээх тодотголтой зарим нэгний дэргэд бол жинхэнэ оргиналь гоо сайхан ажээ. Юутай ч тэрбээр хамтран ажилласан залуустай хамт авахуулсан зургаа оруулаад “Нас тоо юм гэж олон хүнээр хэлүүлж өгсөн мэргэжлийн өөрчлөгчидтэй хамт” гэсэн тайлбар бичжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)