50 мянган төгрөгөөр багц шинжилгээ хийнэ

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас нийслэлийн эрүүл мэндийн 32 байгууллагатай Даатгуулагчид урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний тусламж, үйлчилгээ үзүүлэх, худалдан авах гэрээ байгууллаа. Ингэснээр 40, 45, 50, 55, 60, 65 насны даатгуулагчид өнөөдрөөс эхлэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн хөнгөлөлттэй шинжилгээнд хамрагдах боломж бүрдэв.

Эдгээр даатгуулагч тус бүр нь 50 мянган төгрөгийн өртөгтэй, гурван төрлийн багц шинжилгээнээс нэгийг сонгон, гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлнэ. Нэгдүгээр багцад дотор эрхтний архаг өвчлөлийн, хоёрдугаар багцад үе мөчний эмгэг илрүүлэх шинжилгээ багтаж буй. Харин гуравдугаар багцад хавдрын эрт илрүүлгийн шинжилгээ орно.

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд дээрх ажлыг зохион байгуулж, сонгон шалгаруулалт явуулан, нийслэлд 32, орон нутагт хувийн хэвшлийн 45 эмнэлэг, лаборатори шалгаруулан шинжилгээ хийх эрх олгожээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)