50 жилийн ойгоо тэмдэглэнэ

      Оросын Улс түмний найрамдлын их сургууль байгуулагдсаныхаа  хагас зуун жилийн ойг тэмдэглэх гэж байна.
1960 оны 2 дугаар сарын 5-нд ЗСБНХУ-ын Засгийн газрын шийдвэрээр байгуулагдсан тус сургууль Ази, Африк, Латин Америкийн улс орнуудын боловсон хүчин бэлтгэхэд жинтэй хувь нэмэр оруулсан бөгөөд 1975 онд тус сургууль Улс түмний найрамдлын одонгоор шагнагджээ. Энэ хугацаанд тус сургуулийг 72 мянган хүн төгссөний  5200 нь дэд эрдэмтэн, докторын зэрэгтэй бөгөөд, тэд дэлхийн 170 оронд ажиллаж байна.
Өнөөдөр Улс түмний найрамдлын их сургууль Европын сонгодог их сургуулиудын жишгээр 62  чиглэлээр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж байна. Тус сургуульд дэлхийн 141 орны 30 мянган оюутан, магистрант, докторант сурч байна.  Манай улс 1994 оноос оюутан сурагчдаа илгээсэн бөгөөд, энэ хугацаанд монголын 80 орчим охид, хөвгүүд Оросын Улс түмний найрамдлын их сургуулийг сэтгүүл зүй, анагаах ухаан, улс төр судлал, эдийн засаг, хууль зүй мэргэжлээр бакалавр, магистр, докторантурт суралцаж амжилттай дүүргэсэн байна. Одоо тус сургуульд 90 орчим оюутан, 30 гаруй магистрант, докторант суралцаж байна. Цаашид  энэ тоо өсөх хандлагатай байгаа аж.     


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)