4G: Энэ сарын турш интернэт хязгааргүй, үнэгүй ашиглаарай

Өнөө өглөө “Юнител” компани хэрэглэгчдэдээ гэнэтийн бэлэг илгээлээ. Тэр нь 4G. Өмнө нь бидний ашиглаж байсан 3G сүлжээнээс 10 дахин хурдан юм.

Үүрэн холбооны компануудын үйл ажиллагаа технологийн хүчин чадлыг G-Generation гэсэн хэмжигдэхүүнээр тодорхойлдог.Үүрэн холбооны хөжгжлийн үе шатыг 1G,2G,3G,4G гэж хуваан үздэг.

4G (4th generation) нь үүрэн холбооны 4 дэх үеийн стандарт юм.Энэхүү стандарт нь хөдөлгөөнтэй үед (машин, хурдан галт тэрэг зэрэгт) дээд хурд 100Mbps (секундэд 100 Мегабит), хөдөлгөөнгүй үед 1Gbps (секундэд 1 Гегабит) дамжуулдаг байх ёстой гэж баталжээ аж.

Дараа үеийн хөдөлгөөнт холбооны систем 4G LTE/LTE-A үйлчилгээнд радио давтамж ашиглах зөвшөөрлийг үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдэд олгосон байдал:

Зөвшөөрөл эзэмшигч

Олгосон зурвас

LTE радио давтамжийн зурвас

1

Мобиком корпараци ХХК

1735-1745 / 1830-1840 МГц өргөнтэй 10 МГц x 2зурвас

Band 3

733-743 / 788-798 МГц өргөнтэй 10 МГц x 2зурвас

Band 28

2

Юнител ХХК

1725-1735 / 1820-1830 МГц өргөнтэй 10 МГц x 2зурвас

Band 3

723-733 / 778-788 МГц өргөнтэй 10 МГц x 2зурвас

Band 28

3

Скайтел ХХК

1760-1770 / 1855-1865 МГц өргөнтэй 10 МГц x 2зурвас

Band 3

 

Хамгийн түрүүнд 4G-г үйлчлүүлэгчдэдээ бэлэглэсэн “Юнител” группийнхэн 4G  дэмждэг гар утас хэрэглэгчдэдээ интернэтийн хязгааргүй эрх өгч байгаа гэнэ.

Хэрэв та 2015 оноос хойш худалдаанд гарсан Samsung galaxy S6, Samsung galaxy S6 Edge, Samsung Note4 зэрэг утастай бөгөөд “Юнител”-ийн хэрэглэгч бол энэ сар интернэтэд дураараа  аялаарай.

Та утсан дээр 4G гэсэн энэ тэмдэглэгээ гарч байгаа л бол та “бэлэг” хүлээн авах эрхтэй болсон гэсэн үг юм.   

Одоогийн байдлаар Iphone-ууд 4G-г хараахан дэмжихгүй байгаа юм байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)