47 600 ширхэг хамгаалах хэрэгсэл хандивлалаа

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудыг эм, тариа, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгслээр хангаж буй билээ. Одоогоор эмнэлгүүдэд зургаан нэр, төрлийн антибиотик, вирусийн эсрэг эм, 18 нэрийн хувийн хамгаалах болон багаж, хэрэгсэл, есөн нэр, төрлийн тоног төхөөрөмж, 10 нэрийн ариутгал, халдваргүйжүүлэх бодис нийлүүлж байгаа аж. ДЭМБ-аас хандивласан эмнэлгийн ажилтны хувийн хамгаалах иж бүрэн хэрэгслүүдийг ХӨСҮТ-д өгчээ. Мөн Япон Улсын Засгийн газраас ЖАЙКА-гаар дамжуулан, дэлхийн дахинд заналхийлээд буй коронавирусийн халдвараас Монгол Улсынхаа болон гадаадын иргэдийн эрүүл мэндийг өндөр түвшинд сахин хамгаалж буй ЭМЯ болон бусад салбарынханд талархлаа илэрхийлж, “фронтод” зүтгэж буй бүх мэргэжлийн байгууллагынханд амны хаалт, бээлий, нүүрний хамгаалалт, нүдний шил, эмнэлгийн ажилтнуудад орчин үеийн хамгаалах хувцас зэрэг нийт 47 600 ширхэг хэрэгсэл хандивлалаа.

Бэлтгэсэн: Б.Оргил


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)