“444” киноны зургийг авч эхэллээ

УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяр, Э.Тодгэрэл, Б.Золжаргал нар “Драм-3” хамтлаг байгуулан, дуулсан дуугаа сонсогчдод хүргэж буйг уншигчид мэднэ. Тэгвэл тус хамтлагийнхан дэлгэцийн уран бүтээл хийж эхэлжээ. Тус хамтлагийнхны бие даан бүтээж буй кино “444” нэртэй аж. Эл киноных нь талаар Б.Шинэбаяраас тодрууллаа.

-Анхны уран бүтээлээ ямар төрлөөр бүтээж байна вэ. Кинонд юуны тухай өгүүлэх бол?

-Хамтлагаараа дэлгэцийн уран бүтээл хийхийг их удаан хүссэн. Түүнийгээ биелүүлэхээр зорьж байна. “444” киногоо инээдмийн төрлөөр бүтээж байгаа. Киноны зохиолыг А.Миеэгомбо бичиж, найруулж байгаа. Зургийг Ж.Золжаргал захиралтай “Про” агентлаг, “Дуал зэт” студийн баг хариуцан, би өөрөө продюсероор ажиллана. Киноны зургаа өчигдрөөс авч эхэллээ.

-Гол дүрд тоглож буй жүжигчдээ хэрхэн сонгосон бэ?

-Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд багш минь бидний анхны уран бүтээлийн гол дүрд тоглож байгаа. Түүнчлэн Э.Тодгэрэл, Б.Золжаргал, бид гурав өөрсдөө тоглоно.

-Киногоороо залууст юу “хэлэх”-ийг хүсэв?

-Амьдралд тохиолддог бэрхшээл, тулгамдсан асуудлыг хэрхэн зөв шийдвэрлэх, гэр бүлийн харилцаа ямар байх ёстой вэ гэхчлэн олон санааг залууст харуулах гэсэн юм.

-Хэзээ үзэгчдийн хүртээл болгох вэ?

-Ирэх арваннэгдүгээр сард хүргэхээр төлөвлөсөн.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)