427 уран нугараачийн хамгийн бага нь 4 настай А.Эрхсувд

Монгол бол уран нугараачдын орон билээ. Дэлхийн аль ч том цирк монголын уран нугараачдыг сонгон ажиллуулж, алдартай бүх л шоунд манайхан оролцож буй. Бага наснаасаа эхлэн сунгалт, уян хатны дасгал хийж, багш нарын тусгай зааварчилгааны дагуу шавь сургалтын дэгээр мэргэжлийн уран нугараачдыг бэлтгэдэг. 

Энэ удаа Төв талбайд уран нугарсан 427 уран бүтээлчийн хамгийн отгон нь дөрвөн настай А.Эрхсувд охин байсан юм. Тэрбээр Соёлын тэргүүний ажилтан Т.Будын "X roses" студид 2015 оноос эхлэн хичээллэж байгаа бөгөөд уян хатан байдал, биеэ дайчлах чадвараараа үе тэнгийнхнээсээ илүү байсан учраас энэ удаагийн сонгон шалгаруулалтад тэнцэж Гиннесийн амжилтад бүртгүүлэх түүхэн үйл ажиллагаанд оролцсон юм. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)