400 гаруй ахмад малчин зөвлөлдлөө

Нүүдэлчдийн өв соёлыг өвлөн тээж, уламжлуулан яваа ахмад малчдын хөдөлмөрийг үнэлэх, тэдний дуу хоолойг сонсох зорилготой Ахмад малчдын анхдугаар зөвлөгөөн өчигдөр боллоо. Тэд өөрсдийнхөө санал, санаачилгаараа ийнхүү цуглаж, ийм арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд 21 аймгийн 400 гаруй малчин оролцсон юм. Насаараа мал маллан, ажил үйлсээрээ орон нутагтаа манлайлсан 45-аас дээш насныхан энэ үеэр арвин туршлагаасаа хуваалцав.

Үүнээс гадна тулгамдаж буй асуудлаа ярилцаж, санал санаачилгуудаа нэгтгэх аж. Зөвлөгөөнд ирсэн малчдын зураг, намтрыг нэгтгэсэн “Малчин мянган мэргэжлийн эзэн” ном, “Домог амилуулсан өвгөд минь” нэртэй дуу бүтээх юм байна.


Бэлтгэсэн: У.Тэргэл


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)