4 сая 500 мянган төгрөг хожих боломж

Үндэсний баяр наадмаар 4 сая 500 мянган төгрөгний хонжвортой бөхийн лото энэ жил анх удаагаа "Гранд Сумо Эм Жи Эл" ХХК-аас зохиогдож байна. Тус компани нь 2015 оны гуравдугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд эд мөнгөний хонжворт сугалааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ажээ. Энэхүү лотоны зорилго монголчуудынхаа бөхийн тухай мэдлэгийг сорин  азтан болгох явдал гэнэ. Мөн лотонд оролцогчдод нэг шалгуур тавьж буй нь 18-аас дээш насны хүмүүс байх ажээ. Лото бөхийн барилдаан эхэлсэн өдрөөс эхлэн 2 хоног үргэлжилнэ. Зөвхөн интернетээр л холбогдон 5000 төгрөгийн хураамж төлөн азаа үзэх боломжтой нь хөдөө орон нутгийн цахим сүлжээнээс хол хүмүүст боломжгүй зүйл юм. Тэд азтангаа ч мөн телевиз, радиогоор бус өөрсдийн вэб хуудсандаа үндэсний бөхийн барилдаан дууссан үед зарлах гэнэ. Лотоны ялагч шагналын санд:

1-Р БАЙР: 2,000,000 ₮
2-Р БАЙР: 1,500,000 ₮
3-Р БАЙР: 1,000,000 ₮ тус тус амлаад байгаа ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)