“37-р точка” киноны төгсгөлийн 21 дэх анги удахгүй үзэгчдэд хүрнэ

Фантастик продакш”-ны уран бүтээл “37-р точка” олон ангит уран сайхны киноны нэгдүгээр бүлэг дэлгэцнээ гарч эхэлсэн цагаасаа үзэгчдийг байлдан дагуулсан.

Тус кино нь нийт хоёр бүлэг, 20 ангитай бөгөөд үзэгчдийн хүртээл болж саяхан төгссөн. Улмаар үзэгчид тус киног “Төгсгөлгүй төгсчихлөө” хэмээн шүүмжилж буй. Мөн “Гуравдугаар бүлэг байгаа юу” хэмээх асуулт хөвөрсөн билээ.

Тэгвэл эл киноны төгсгөлийн нэг анги удахгүй гарах гэж байгааг “Фантастик Продакшн”-ы зүгээс өнөөдөр /2020.03.09/ мэдэгдлээ. Тус продакшны уран бүтээлчид өнөөдөр өөрийн цахим хуудсаар дамжуулан үзэгчидтэйгээ шууд холбогдон төгсгөлийн анги болох бүрэн хэмжээний уран сайхны кино бэлэн болж байна. Киноны товыг удахгүй зарлана хэмээн мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)