36 тарваганы нойтон тулам хадгалж байсныг илрүүлжээ

Архангай аймгийн Цагдаагийн газраас аймгийн хэмжээнд хууль бусаар тарвага агнах зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, аймгийн төвд тарваган тахал зөөвөрлөгдөн орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Экологийн ажил хариуцсан байцаагч нар хяналт шалгалтыг тасралтгүй зохион байгуулж байна. 

Хяналт шалгалтын үеэр 09 дүгээр сарын 02-ны өдөр Эрдэнэбулган суманд оршин суудаг иргэн “Э” нь өөрийн эзэмшлийн хашаа байшиндаа 36 тооны тарваганы нойтон тулам иргэдээс худалдан авч хадгалж байсныг хураан авч, зөрчлийн хэрэг нээн, Зооноз өвчин судлалын төв рүү хүлээлгэн өгжээ.

Иймд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, хууль бусаар тарвага агнах, худалдаалах, худалдан авах, тээвэрлэх зэргээс татгалзаж, сонор сэрэмжтэй байхыг Цагдаагийн газраас зөвлөж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)