320 сая төгрөгний үнэ бүхий 10 хайрцаг гар утас нуун оруулж иржээ

Улаанбаатар хотод оршин суудаг, гар утасны худалдаа эрхлэгч Б, Э нар хилээр 10 хайрцаг гар утас нуун оруулж ирснийг илрүүлжээ. Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, дэд ахлагч Б энэ сарын 9-нд үүрэг гүйцэтгэж байхдаа уг хэргийг илрүүлсэн байна. Тэрбээр "Ниссан"-ий суудлын автомашиныг зогсоон, тээшинд нь үзлэг хийхэд 10 хайрцаг гар утас гарч ирсэнийг шалгуулахаар аймгийн цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасагт хүлээлгэн өгчээ. 

10 хайрцагт нийт 375 ширхэг "Apple", 47 ширхэг LG, 479 ширхэг "Nokia", 479 ширхэг "Samsung"-ын гар утас, Хятадад үйлдвэрлэсэн 132 ширхэг нийт 320 орчим сая төгрөгийн барааг гаалийн татвар болох 93 сая төгрөг төлөхөөс зайлсхийн, хилээр нуун оруулж ирсэн байжээ. Уг хэргийг Дорноговь аймгийн цагдаагийн газарт шалгуулахаар шилжүүлээд байгаа аж. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)