300 мянган өндөг Монгол руу айсуй, 11 сая нь ирчихсэн

ОХУ-ын Красноярскийн хязгаар Монгол улсад 302 мянган ширхэг өндөг нийлүүлэхээр эхний ажлуудаа амжуулжээ. Мэргэжлийн хяналтын алба нь өндөгнүүдэд зохих хяналт, шалгалтыг хийж Монгол руу илгээх зөвшөөрлийг өгсөн болохоо мэдэгдлээ.

Тус муж сүүлийн жилүүдэд Монгол улсыг өндгөөр хангадаг гол ханган нийлүүлэгч болоод байгаа аж. Тиймээс манай улс тэндээс олон тооны өндгийг тогтмол худалдан авсаар байна.

Красноярскчуудын мэдээлснээр Монгол улс 2018 оны эхний арван сарын дүнгээр нийт 11 сая ширхэг өндгийг аваад байгаа гэнэ. Дараагийн 302 мянгыг илгээхэд ийнхүү бэлэн болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)