30 МЯНГАН ШИРХЭГ АМНЫ ХААЛТ ИЛГЭЭЖЭЭ

J1A1546.jpg

БНХАУ-д төвтэй Дэлхийн Эрчим Хүчний Нэгдсэн Сүлжээний Хөгжлийн (Global Energy Interconnection development organization) байгууллагаас Ерөнхийлөгчийн Тамгын газарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүс нутгийн цахилгаан эрчим хүч болон хийн хоолойн хамтын ажиллагаа хариуцсан бие төлөөлөгч Б.Бямбасайханаар дамжуулан 30 мянган ширхэг амны хаалт илгээжээ.  Эдгээр амны хаалтыг Улсын онцгой комисст  хүлээлгэн өглөө.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян уг арга хэмжээний үеэр “(COVID-19) халдвар дэлхий даяар дэгдсэн энэ хүнд цаг үед Монгол Улсын иргэдийг вирусын халдвараас урьдчилан сэргийлэх үйлсэд хувь нэмрээ оруулна гэдэг тустай хэрэг. Мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, нэн шаардлагатай амны хаалтыг хүлээлгэн өгч байгаа явдалд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархаж байна” гэв.

Дашрамд дурдахад, ДЭМБ-аас “Цар тахал болох (COVID-19) халдвараас урьдчилан сэргийлэх нэн тэргүүний хамгийн энгийн хэрнээ чухал зүйлийн нэг нь амны хаалт хэрэглэх явдал” хэмээн анхааруулж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)