30 мянган адууны ширийг Хөдөө аж ахуйн биржээр бүртгэлжүүлэн арилжиж эхэллээ

Түүхий эдийн “Эмээлт” зах дээр байгаа 600.0 мянган ширхэг адууны ширний стандартад нийцсэн хэсгийг дотоодын арьс ширний үйлдвэрийн хэрэгцээг хангах хэмжээнд худалдан борлуулах, мөн стандартын шаардлага  хангаагүй адууны ширийг дэл сүүлгүйгээр Хөдөө Аж Ахуйн Биржээр дамжуулан бүртгэлжүүлэн арилжих ажлыг зохион байгуулахаар Засгийн газрын 191 дүгээр тогтоол баталсан.

Уг тогтоолыг хэрэгжүүлэх ажлын   хүрээнд хэд хэдэн аж ахуйн нэгж адууны боловсруулаагүй шир экспортлох хүсэлтээ Хөдөө аж ахуйн биржид  ирүүлээд байна.

Хөдөө аж ахуйн бирж нь боловсруулаагүй адууны ширийг бүртгэлжүүлэх зорилгоор  “Их зам транс” ХХК-ийн компанийн агуулахад итгэмжлэл олгож, байнгын гишүүн хөдөө аж ахуйн брокерын компаниудаар зуучлуулан 30 гаруй мянган адууны ширийг Хөдөө аж ахуйн биржийн арилжаанд оруулаад байна.

“ИХ ЗАМ ТРАНС “ ХХК-ний агуулахад  170 гаруй мянган адууны шир сүүлийн жилүүдэд хуримтлагдсан байсан.  Мөн 40 гаруй мянган адууны ширийг угааж ангилсан. Үүнээс 15 гаруй мянган адууны ширийг экспортлоод байна


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)