30 га газрыг төсвийн хөрөнгөөр нөхөн сэргээх нь

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт” сарын аяныг өчигдөр эхлүүллээ. Үүний хүрээнд хүний хүчин зүйлээс үүдсэн байгалийн доройтлыг багасгах, орчны бохирдол үүсгэхээс сэргийлэх, ашигт малтмал олборлолтоос байгальд учирсан хор хөнөөлийн хэмжээг бууруулах, нөхөн сэргээлтийг тогтмол, үр дүнтэй хийхийн ач холбогдлыг олон нийтэд таниулах аж. 

Энэ үеэр түгээмэл тархацтай ашигт малтмал олборлолтоос шалтгаалан байгаль орчин сүйдэж буйг мэргэжилтнүүд онцолж байв. Одоогоор нийслэлийн ойр орчимд 6000 гаруй га талбайд элс, хайрга, дайрга олборлож буй бөгөөд 2017 онд 84 га-д нь нөхөн сэргээлт хийлгүүлсэн бол өнгөрсөн жилд 102 га-г “торджээ”. Энэ онд аж ахуйн нэгжүүдээр хамгийн багадаа 100 га талбайг “арчлуулах” бол нийслэлийн төсвийн хөрөнгөөр 30 га газрыг нөхөн сэргээхээр төлөвлөжээ.

Ташрамд дурдахад, тус аяны хүрээнд нийслэлийнхний ахуйн хэрэглээнээс түүхий нүүрсийг халах журмын хэрэгжилтийг хангахаар иргэдэд “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан түлшийг танилцуулж эхэллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)