3-р сарыг дуустал болох EVENT-үүдтэй танилц

Цагийг үр бүтээлтэй өнгөөрөөхөд тань туслах зорилгоор энэ сард зохиогдох арга хэмжээнүүдээс шигшин таван EVENT-ийг санал болгож байна. Гуравдугаар сар таны хувьд адал явдалтай өнгөрнө гэж найдаж байна. 

1. Өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийхийг хүссэн хүн бүрт зориулсан "6:45" цуврал лекц, уулзалтанд таныг урьж байна. Энэ удаагийн ХҮНДЭТ ЗОЧИН бол Монголын суут хүн,  Ардын уран зохиолч, СГЗ Т.Галсан "Зорилготой явахын учир" хэмээх маш сонирхолтой сэдвээр ярилцах гэнэ. Та бүхэн нэгэн өглөөг гайхамшигтай эхэлж өглөөний цайгаа уунгаа өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийх боломжыг бүү алдаарай. 

ХЭЗЭЭ: 2018 оны 03 сарын 29, Өглөөний 06:45 цагт
ХААНА: SMS-Startup Marketing Space / Төв номын сангийн KFC -тэй байрны ард талд Бизнес Тауэр 19 давхарт /

2. "Цифер-тайз" буланд та бүхний хайр хүндэтгэлийг хүлээсэн мундаг хамтлагуудыг урин оролцуулдаг.  Энэ удаад "After Taste" хамтлагийг тайзнаа урьсан байна. 

​​

3. Oюутнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, авьяас сонирхол, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор Oлон улсын театрын өдрийг тохиолдуулан мэргэжлийн урлагийн их, дээд сургуулийн оюутнуудын дунд "3.27" Oюутны их наадмыг зохион байгуулж байна.

4. Минималист хэв маягийн тухай ойлголт, мөн үүнийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх тухай ярилцах болно. Харин уг хэв маягийг хэрэгжүүлэх анхны алхам нь хувцасны шүүгээнээс эхэлдэг бөгөөд хэрхэн цөөхөн хувцастай боловч загварлаг харагдах тухай санаануудыг хуваалцах юм. 
Уулзалтын төгсгөл хэсэгт та бүхэн дээрх сэдвийн хүрээнд яригдсан зүйлсээс нэмэлт асуултуудыг асууж болохоос гадна таны арьстай холбоотой мэдээлэл зөвлөгөөг энд яригдах болно.

5. Энэхүү үйл ажиллагаа нь дэлхийн шилдэг 160 гаруй их сургуулиудтай хамтарсан хос дипломын хөтөлбөрийн танилцуулга болон мэдээлэл олгох зорилготой бөгөөд энэхүү хөтөлбөрт энэ жил ахлах сургуулиа төгсөж буй сурагчид болон дотоодын их, дээд сургуулиудын 1-2 курст суралцаж буй оюутнууд хамрагдах боломжтой.
Энэ жил ахлах сургуулиа төгсөх 12-р ангийн сурагчидаа тусгайлан урьж мэдээлэл олгож байна. Энэхүү үйл ажиллагаа нь эцэг эхэд мэдээлэл олгох булантай тул та эцэг эхтэйгээ ирж илүү нарийн мэдээлэл авах боломжтой. Та ирээдүйдээ хөрөнгө оруулж боломжоо атгаарай.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)