292 сурагчийг өсвөрийн аврагчаар бэлтгэжээ

08-1-6wrehepadiilk4cg173uxuftm3z10qq5omhiei0zj28.jpg

 Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Говь-Алтай орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран зорилтот таван сумын ерөнхий боловсролын сургуулийн 5 бүлгийн 156 гишүүнд малгай, хантааз хүлээлгэн өглөө.

Аймгийн хэмжээнд 24  бүлгийн 292 сурагчийг өсвөрийн аврагчаар бэлтгэн, болзошгүй аюул ослын үед өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшүүлээд байна гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)