28 тн орчим дизель түлш асгарчээ

Дорноговь аймгийн Айраг сум, Сайн-Ус багийн нутагт Чойр-Сайншанд чиглэлд зорчиж явсан “Ти энд ти петролиум” компанийн 33-57 УБҮ улсын дугаартай “Нордбенз” загварын автоцистерн уржигдар онхолдож, их хэмжээний дизель асгарчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 23 дугаар ангийн долоон албан хаагч, “Штайн коле” компанийн хоёр ажилтан ажиллаж, 28 орчим тн дизель асгарсныг цэвэрлэсэн байна. Тэд 450 ам метр талбайн бохирдсон хөрсийг 30-60 см гүн хуулж, зөөвөрлөн аюулгүй цэгт булжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)