27 жил хилс хэргээр гүтгэгдэж, шоронд суусан эр

АНУ-ын Охайо мужид Куам Ажаму хэмээх эрийг 1975 онд 17 настайдаа хүн амины хэрэгт буруутгаж, 27 жил шоронд суусны эцэст 2003 онд өршөөлөөр суллагдсан юм. Түүнээс хойш хэргийнхээ үнэнийг ялгахаар Ажаму цөхрөлтгүй явж, эцэст нь 57 настайдаа буюу хоёр жилийн өмнө цагаадсан түүхтэй. Энэ зураг бол 27 жил шоронд хилс хэргээр суугаад гэм буруугүй гэдгээ сонсож буй тэр мөч юм.

Түүнийг хууль хяналтынхан тухайн үед 12 настай нэгэн гэрчийн мэдүүлгээр үндэслэж, гэм буруутай гэж үзсэн аж.

Түүнчлэн Доналд Гатес хэмээх эрийг 1981 онд Жоржтауны их сургуулийн оюутан охиныг хүчирхийлж, амь насыг нь хөнөөсөн хэргээр ялласан. Тэрбээр 2009 онд ДНА-гийн шинжилгээ хийлгэхийг хүсэж, улмаар гэм буруугүй гэж үзсэнээр сулласан юм. Амьдралынхаа 27 жилийг торны цаана өнгөрүүлсэн Гатес өнгөрсөн онд Вашингтон ДиСи хотын шүүхээс 16.65 сая ам.доллар өгөх болсноо мэдэгдсэн. Гатесийг шоронд байсан нэг жилийн хугацааг 617 мянган ам.доллароор үнэлсэн аж. Өмнө нь шүүхээс түүнд 1 сая ам.доллар өгсөн юм. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)