25.8 мянган тэтгэвэр авагч өөрийн сонгосон банкаар дамжуулан тэтгэврээ авч эхэллээ

Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах зорилтын хүрээнд тэтгэвэр авагч өөрийн сонгосон банкаар тэтгэврээ авах нөхцөлийг бүрдүүллээ. Ингэснээр банкуудын хооронд шударга өрсөлдөөн бий болж, банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл, хэлбэр өргөжих, нөхцөл зөөлрөх, шимтгэл хураамжийн хэмжээ багасах, улмаар тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломж бүрдэнэ гэж үзсэнээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас өгсөн чиглэлийн дагуу өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн тэтгэвэр авагч өөрийн сонгосон банкаар тэтгэврээ авах боломжийг бүрдүүлснээр 25.8 мянган тэтгэвэр авагч энэхүү үйлчилгээнд хамрагдаад байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)