247.8 тонн хог хаягдал цэвэрлэлээ

 

Үндэсний их баяр наадмыг угтан нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа. Их цэвэрлэгээнд дүүргийн ЗДТГ-ын хэлтэс, албад, цэргийн анги, нэгтгэлүүд орчныхоо болон нийтийн эзэмшлийн зам талбай, гуу жалга, үерийн хамгаалалтын барилга байгууламж, гуу жалга, ус нэвтрүүлэх хоолойн 111.905 ам метр  талбайн 247.8 тонн хог хаягдлыг цэвэрлэв.

Мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, томоохон зах, худалдааны төв, Сууц өмчлөгчдийн холбоо, орон сууц, нийтийн аж ахуйн компани, их, дээд болон ерөнхий боловсролын сургууль,  цэцэрлэг зэрэг 1406 байгууллагын 8000 гаруй иргэн их цэвэрлэгээний ажилд оролцлоо.

Үндэсний их баяр наадмыг угтсан их цэвэрлэгээнд бизнесийн 1159 байгууллагын төлөөлөл ойр орчныхоо 50 ам метр хүртэлх талбайг цэвэрлэсэн байна. Харин дүүргийн Нийтлэг үйлчилгээний газрууд 50 авто машинаар 44 удаагийн рейсээр хогийг ачиж тээвэрлэжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)