2400 метр урт хашлага солино

Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” нийслэлийн замын сангийн хөрөнгөөр авто замын эвдэрсэн хэсгийг нөхөж, хайс, хашлагыг засан, авто замын хөдөлгөөн зохицуулах тэмдэг, тэмдэглээг нөхөн сэргээж эхэлжээ. Тухайлбал, 2008 онд өргөтгөн шинэчилсэн Дамдинсүрэнгийн гудамжны авто замын хашлагын ихэнх хэсэг нь ашиглалтын явцад эвдэрч, гэмтсэн байна. Энэ нь авто замын зорчих хэсэг, явган хүний зам хооронд тусгаарлалтгүй болгож, иргэдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөн, гудамжны өнгө үзэмж алдагдах нөхцөл болж байгаа тул уг авто замын эвдэрсэн 2400 метр урт хашлагыг сольж эхэлжээ 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)