24 сая Хятад залуучууд 2020 гэхэд ганц бие хэвээрээ байх нь ээ

 
     24 сая хятад  залуучуудын гэрлэлтийн нас 2020 гэхэд ганц бие хэвээрээ байх нь ээ хэмээн мужийн хэвлэл мэдээллийн албадууд даваа гаргийн мэдээнд гарсан байна. Үүн дээр хийсэн судалгааны ундсэн дээр Хятадад абортын хувь өндөртэй холбоотой гэнэ.

     Судалгаанаас хархад, “Глобал Таймс”-ын хэлснээр Хятадын 1.3 тэр бум хүн амын шинэ төрж буй эр, эм хүйсийн тэнцвэр алдагдсан нь маш том дэмократ асуудал болж байгаа гэнэ. Хүйснээс хамааран аборт хийлгэх хувь нь ялангуяа хөдөө газруудаар түгээмэл байдаг ажээ. Хэрэв жирэмсэн эхийн гэдсэнд охин байх үед аборт хийлгэх нь нэлээд хэвийн үзэгдэл болсон байна.

     Судлаач Үан Гуанзоу хэлэхдээ “Шинээр төрөлтийн бууралтын хэм хэмжээ нь доогуур орлоготой эрэгтэйчүүдийг ирээдүйн ханиа олоход тун их хүндрэл учруулах, насны зөрүүг арилгахад тун их бэрхшээл үүсгэх хандлагатай байна” хэмээжээ.
Бас нэг судлаач хэлэхдээ, “Хятадын буурай хэсгээр амьдардаг эрэгтэйчүүдийн гэрлэлтийн нас 40, 50, 60 хүрээд гэрлэхээс өөр замгүй болох аль эсвэл насан туршдаа ганц бие хоцрох хандлага үүсгэж байна” гэж хэлсэн байна. Хэдий 40-50 насандаа гэрлэсэн ч, үүнээс үүдэн гэр бүлийн салалт цөөнгүй гарч эхлэхийг үгүйсгэхгүй.

     Хэрэв хөдөө амьдарч буй эрэгтэй хүмүүс 40-с дээш настай байлаа гэхэд, гэрлэх магадлал улам багасах гэнэ. Судлаач Үанг-н хэлснээр, нас явах тусам тэд улам их улсын тэтгэвэр тэтгэлэгт найдах нь тодорхой гэж үзэж байна.

     Судалгаан дээрээс үзэхэд хачирхалтай энэхүү гэр бүл өрхийн тоог нэмэх үйл явцын гол шалтгаанд саад болж буй хүчин зүйл нь олон хүүхэд төрүүлэх боломжгүйтэй холбоотой, дээрээс нь нийгмийн халамж хомс учир яах ч аргагүй хэмээн узэж байна.  

     Энэхүү уйл явц нь хүмүүсийг эр хуйстэй хуухэд хайх хүлээхэд хургэсэн байна. Учир нь тэдний үзэж байгаагаар, эрэгтэй хүүхэд нь ирээдүйдээ, потэнциалын хувьд ч тэр, олох орлогоороо ч тэр, хөгширсөн эцэг эхдээ ч тэр илүү анхаарал халамж тавих магадлал илүү хэмээн узэж байна.
 

     Глобал Таймс-с мэдээлэхдээ, суулийн жилуүүдэд эрэгтэй хун ихтэй газруудаар, эмэгтэй хүний худалдаа өмнөх онуудтай харьцуулахад харьцангуй ихэссэн хэмээн мэдээлж байна. Эдгээр газруудаар хууль бус гэрлэлт, дарамт шахалтаар бий болсон биеэ үнэлэлт томоохон асуудал болон хувирсан байна.

     Хятадын Засгийн газраас явуулж буй ганц хүүхдийн бодлого нь тус улсын хосуудыг улс дамжин, цагаачлан гэрлэхэд хургэжээ байна. Хятад улс анх 1979 онд хүн амийг барих, өрх болгон ганцхан хүүхэдтэй байх бодлого гаргасан байна. Гагцхүү, фермэрийн ажилчид, зарим яс үндэстний бүлэгт энэ хууль бүрэн үйлчилдэггүй юм байна. Энэхүү бодлогыг явуулснаар төрөлтийг 400 саяар бууруулсан байна.

    Судлаачдын үзэж байгаагаар 1980 оноос Эхо ашиглалтанд орсноос хойш хүйсний үзүүлэлтэн дээр харьцангуй их анхаарах болсон байна.
Энэ нь эмэгтэйчүүдийг ирээдүйд төрөх хүүхдийнхээ хүйсийг урьдчилан мэдэх боломж өгснөөс гадна, хүйс сонгон аборт хийлгэх хувь өсөж эхэлсэн байна.
 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)