24 романсыг монгол болон “европ” хуурч эгшиглүүлжээ

Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров “Талын харгуй” нэрээр өөрийн бүтээсэн 24 романс буюу хүүрнэл дуугаа эмхэтгэн ном болгосон билээ. Хөгжмийн зохиолч эдгээр бүтээлээ морин хуурт хөрвүүлснээ Морин хуурын чуулгын гоцлол хөгжимчин, удирдаач Н.Жигжиддоржоор тоглуулан CD болгосон аж. Хэвлэлтээс дөнгөж авсан цомгийг “HIFI records”-ын салбаруудад хүргүүлсэн байна. Төгөлдөр хуурчаар ДБЭТ-ын концертмейстер Э.Намуун ажиллажээ. Манай улсын хөгжмийн урлагийн түүхэнд онцлох цуврал бүтээлээр нэрлэдэг тэдгээр дуу бүрийг өөр, өөр дэвсгэрт хөгт бичсэнээр онцлог. Романс бүр үргэлжлэх хэмжээгээр ялгаатай. Жишээ нь, “Итгэлийн дууль”, “Чиний минь нулимс” гурван минут үргэлжлэх бол “Цэцэгхэн чи минь” нэг минут хүрэхтэй, үгүйтэй. Эдгээр сонирхолтой дууны шүлэг нь Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэдэвийнх.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)