23 настай "Google"-ийн ажилтны супер хэмнэлт

Энэ жил 23 настай Брэндон өнгөрсөн тавдугаар сарын дундуур "Google"-д ажилд орохоор төрөлх хотоо орхиж, Сан Францискод ирсэн ч байрны төлбөрт хэт их мөнгө зарцуулахаас татгалзжээ. Бүтэн нэрээ хэлж, зурагаа тавихаас татгалзсан Брэндон анх ирээд байр хайхад хоногийн 65 ам.долларын үнэтэй (сарын төлбөр 2000 ам.доллар орчим) байсан тул байр түрээслэхээс татгалзжээ. Тэрбээр хамаг мөнгөө байранд өгөхийг хүсээгүй аж.

Брэндон "Google"-д бүтэн цагаар ажиллах болсоноо мэдсэнийхээ дараа ийм ачааны машин худалдана авч, үүндээ амьдрах болжээ. Тэрбээр ажлынхаа авто зогсоолд машинаа 24 цаг тавих дархан эрхтэй аж. 2006 онд үйлдвэрлэсэн Форд загварын "шинэхэн гэрээ" 10 мянган "ногоон"-оор худалдаж авсан байна. Тэрбээр ажилд орсныхоо урамшуулалд авсан мөнгөөрөө энэ машинаа худалдаж авчээ.

Үүнийхээ ачаар Брэндон нийт зарлагынхаа 90 хувийг хэмнэдэг гэнэ. Тэрбээр сар бүр машиныхаа даатгалд 121 доллар төлдөг бол машиндаа цахилгаан хэрэглэдэггүй, утасных нь төлбөрийг компаниас төлдөг гэнэ. 

Харин хоол болон шүршүүрт орж, ариун цэврийн өрөө ашиглах шаардлага тулгарвал "Google"-ийн ажилчдын өрөөг ашигладаг аж. Энд тэр өдөр бүр хооллож, өглөө бүр усанд орохоос гадна бялдаржуулах өрөөг нь ч ашигладаг. 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)