23 настай залуу голд живж, амиа алджээ

2019 оны долдугаар сарын 16-ны өдөр 23 настай эрэгтэй А нь Сэлэнгэ аймгийн Орхон голд усанд орж байгаад живж нас барсан хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар материалжуулан шалгаж байна. Цагдаагийн байгууллагын зүгээс иргэдэд гол усанд орж осолдохоос урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй голын эрэг орчимд тоглуулахгүй байх чиглэлээр удаа дараа сэрэмжлүүлэг өгсөн боловч иргэд усанд осолдох явдал гарсаар байгаа юм. Ойрын өдрүүдэд хур тунадас ихтэй гол, усны түвшин нэмэгдэж үерийн аюултай түвшинд байгаа энэ цаг үед онцын шаардлагагүй тохиолдолд голын ай сав газраар явахгүй байж өөрийн амь нас эрүүл мэндээрээ хохирохоос урьдчилан сэргийлж хайхрамжгүй зангаасаа салж сонор сэрэмжээ дээшлүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)