213 азарга бүртгүүлжээ

Тулгар Төрийн 2225 жил, Их Монгол Улсын 810 жилийн ой, Үндэсний Их Баяр наадам, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадамд зориулсан азарга насны уралдаанд 213 алтан туурт бүртгүүлжээ.

Азарга насны хурдан морины уралдаан 8.00 цагт эхлэх байсан ч хойшилж, одоо хурдан хүлгүүд гарааны зурхай руу мордож байна. Хурдан морины комисс уяач нарт азаргаа шуурхай мордуулахыг сануулж байна.

Хурдан морь унаж буй хүүхдүүдийг хамгаалалтын хувцас хэрэглэлийг шалгаж, дутуу тохиолдолд уралдуулахгүй юм.

Энэ жилийн хурдан азарганы уралдаанд

Шунхлай группын ерөнхийлөгч П.Батсайханы бүсэд нэг айрагдсан бор ширээтэй чандмань 1 дугаартай,
Бүсэд тав, улсад нэг айраг авсан Б.Ганбатын соёмбо зээрд гурван чандмань 3 дугаартай,
Б.Сүхбаатарын улсад хоёр айраг, бүсэд гурав айрагдсан хээр зуузай азарга 62 дугаартай,
Монгол Улсын Манлай уяач Б.Баянбатын улсад нэг, бүсэд хоёр түрүү нэг айрагдсан хонгор буйл азарга 175 дугаартай тус тус уралдахаар бүртгүүлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)