212 сувилагч эрхээ сэргээв

Эрүүл мэндийн яам “нэг их эмчид хоёр сувилагч” гэсэн зорилт дэвшүүлээд буй. Үүний хүрээнд мэргэжлээрээ ажиллахгүй байгаа сувилагч нарыг сургалтад хамруулж, лиценз олгож эхэлсэн юм. АШУҮИС-д мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх найм дахь удаагийн сургалт өчигдөр эхэллээ.

Дээрх зорилтын хүрээнд 2018- 2019 онд 276 сувилагч суралцаж, төгссөнөөс 212 нь ажилтай болжээ. “Тэдний 13 хувь нь төв эмнэлэгт, 23 хувь нь нийслэлийн харьяа эмнэлгүүдэд, үлдсэн нь орон нутагт ажиллаж байгаа” гэж Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхөн хэлэв.

Ташрамд дурдахад, улсын хэмжээнд мэргэжлээрээ ажилладаггүй 12 мянга гаруй сувилагч байна. Хэрэв хүсвэл, тэд ч бас сургалтад хамрагдаж болох аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)