"21000" реалити шоу БНСУ-д өрнөнө

"25 дугаар суваг" телевиз сүүлийн жилүүдэд үндэсний контент хөгжүүлэгч хэмээн бардам дугарах болсон. Гадны телевизийн шоу нэвтрүүлгүүдийн хүчтэй давалгааг сөрөн үндэсний контентийг хөгжүүлнэ гэдэг тийм ч хялбар ажил биш юм. Гэвч тэд үүндээ гаршсан гэхэд хилсдэхгүй.

Учир нь тэд үзэгчдийн таашаалд хүрсэн “21000” шоу нэвтрүүлгээ олон сонирхолтой оролцогчдоор чимж, хатуу өрсөлдөөн дунд маш сайн зохион байгуулалтгайгаар зохиодог болохыг уншигч та ч сайн мэдэж байгаа.  

Харин өмнөх цувралуудаа эх орондоо бэлтгэж байсан бол 8 дахь удаагийн "21000" реалити шоу нэвтрүүлгийн зураг авалт Өмнөд Солонгос улсад явагдсан гэдгээрээ онцлог болж байгаа юм байна. Энэ нь тухайн нэвтрүүлгийн 2 оролцогч 21000 воноор харь нутагт 10 хоног амьдарж хүндхэн даалгавар биелүүлэх болжээ.

Ингэснээр ялагчийн шагнал 3 сая төгрөг бус 3 сая вон болж өссөн гэнэ.

Харин энэ удаагийн оролцогчдоор алиа, хошин дүрээр үзэгчдийн танил болсон жүжигчин Р. Адъяа болон Мөөжиг буюу Ө. Мөнх-Эрдэнэ нар ширүүхэн, хөгжилтэй өрсөлдөөнийг бий болгох ажээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (15)