2021 он гэхэд эрчүүд эр бэлгийн эсээ өөрсдөө удирдах боломжтой

Их Британийн судлаачид олон арван жил хүний сексийн амьдралд бэлгэвчнээс илүү жирэмслэлтээс хамгаалах арга хайж ирсэн юм. Тэд зорьсондоо хүрч, хосуудын сексийн амьдралыг өөрчлөх нэгэн шинэ нээлт хийснээ зарлав. Тодруулбал, тэд ойрын хэдэн жилд эрчүүдийн эр бэлгийн эс дамжуулах замыг хаах арга туршиж үзэхээр болжээ. 

Энэ энгийн унтраалгатай адилхан бөгөөд эрчүүд үрийн шингэн дамжуулах замыг "унтрааснаар" хамтрагч нь жирэмслэхгүй байх, гэр бүл, эсвэл байнга харилцаатай байдаг хосуудын хувьд шинэлэг арга болно гэж үзэж байна. Сүүлийн үед эрчүүдийг хүсээгүй жирэмслэлт тархины өвчин болж буй аж. Зарим эмэгтэйчүүд жирэмслэлтээс хамгаалах эм зэрэг хуучны аргууд эрүүл мэндийн олон шалтгааны улмаас таарч тохирдоггүй. Түүнчлэн зарим эрчүүд үрийн шингэний сувгаа боох зэргээр олон арга хэмжээ авч байгааг мэргэжилтнүүд анхааруулсан. Өнгөрсөн жил гэхэд дэлхий даяар хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах ийм эмний борлуулалт 13 тэрбум ам.долларт хүрсэн баримт бий.

Уг судалгааг удирдаж буй Волверхэмптон их сургуулийн доктор Жон Ховл түүний багийнханы туршилт тун амжилттай болж буйг онцолжээ. Доктор ойрын хоёр, гурван жилийн хугацаанд энэ аргаа амьтад дээр туршиж, бүтэмжтэй болвол 2021 оноос олон нийтэд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Их Британийн судлаачдыг энэ ажлаа амжилттай гүйцэтгэхэд Португалын нэгэн компани 175 мянган еврогоор дэмжсэн байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)