2019 оны ШИЛДЭГ ажил, амьдралын тэнцвэрт хотууд



Киси хотын оршин суугчдын амьдрах чадварын түвшинг иргэдийн аз жаргал, аюулгүй байдал, эрүүл мэнд, амралт чөлөөт цагаа өнгөрөөх газартай танилцах замаар судалжээ. Сингапур аюулгүй байдлаараа тэргүүлсэн бол Финляндын Хельсинк хамгийн аз жаргалтай хот, Бразилийн Сан-Пауло хамгийн бага стресстэй хот болжээ.

Орчин үед гэр орон, ажил, амралтаа зохицуулахад бэрхшээлтэй болж байна. Илүү ачаалалтай ажиллахаас илүү ухаалаг ажиллах нь чухал болжээ. Ажлын идэвхи, эрч хүч, байгууллагын дэмжлэг, хууль тогтоомж, амьдралын чанарыг нь харьцуулсан судалгааг шинжээч Киси хийжээ.

Дэлхийн 40 хотод дүн шинжилгээ хийснээр “Шилдэг хот- Амьдралын тэнцвэр 2019” индексийг гаргажээ. Тэрбээр энэ судалгаагаа хот газрын оршин суугчдын ажлын байрны стрессийг бууруулж, эрч хүчийг нэмэгдүүлэхэд туслана гэж үзжээ.

Судалгаагаа гаргахдаа ажилдаа ирэх, явах цаг, амралтын хугацаа, сэтгэцийн эрүүл мэндийн байдал, жендэрийн тэгш байдал, хотын стресс, агаарын бохирдол зэргийг харгалзсан байна. Ийнхүү ажил, амьдралын тэнцвэрийн хувьд хамгийн сайн хотуудыг жагсаажээ.

1. Финлянд, Хельсинки

2. Герман, Мюнхен

3. Норвеги, Осло

4. Герман,Гамбург

5. Швед, Стокгольм

Харин доорх хотууд бол амьдралын тэнцвэрт байдлаар сүүл рүү жагссан улсууд юм.

36. АНУ, Хьюстон

37. АНУ, Атланта

38. Аргентин, Буэнос-Айрес

39. Япон, Токио

40. Малайз Куала, Лампур оржээ.

 Харин Испани, Франц, Герман, Бразил, Финлянд улсын иргэдийн ажил, амьдралын хүчин зүйлд амралтын өдрүүд хамгийн чухал байсан аж. Харин Япон, АНУ, Малайз, Австрали, Сингапурт эсрэгээрээ байв. Өөрөөр хэлбэл хамгийн амралт багатай газрууд гэсэн үг юм. Хамгийн их ажилладаг хотуудад Сингапур, Куала Лумпур, Токио, Хонконг, Буэнос Айрес орсон байна. Хамгийн олон цаг ажилладаг Сингапурт долоо хоногт дунджаар 44.6 цаг бөгөөд иргэдийн 23 хувь нь 48 цагаас илүү ажилладаг. Харин иргэдийн ердөө 4 хувь нь долоо хоногт 48 цагаас илүү ажилладаг хот бол Осло, Будапешт, Стокгольм, Милан, Барселон юм.

Хотын жендэрийн тэгш байдлыг хангах хувийг тогтоохын тулд Киси эдийн засгийн боломж ба оролцоо, боловсролын түвшин, эрүүл мэнд, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын улс төрийн чадавхтай холбоотой мэдээллийг ашиглажээ. Осло хамгийн өндөр үнэлгээтэй байсан бол Стокгольм, Хельсинки, Парис, Мюнхен нар удаалжээ.

Австралийн Сидней нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжээрээ тэргүүлж байсан бол Норвегийн Осло хот сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төвшнөөрөө эхний байрыг эзэлжээ. Үүний зэрэгцээ Францын нийслэл нийгмийн зардлын хувьд тэргүүлж байсан бөгөөд засгийн газар ДНБ-ийн 32 хувийг нийгэмдээ зарцуулдаг гэжээ.

ЛГБТ хүмүүсийн байдал, тэгш эрх, ялгаварлан гадуурхалт, аюулгүй байдал, тэдэнтэй найрсаг байхыг нийгэм, хууль тогтоох түвшинд мөн авч үзжээ. Шведийн нийслэл Стокгольм 100 оноог авч, Торонто, Лондон, Барселон нар удаалжээ. Харин Куала Лампур, Сингапур, Сан Пауло, Токио бол эсрэгээрээ гарсан байна.

Киси хотын оршин суугчдын амьдрах чадварын түвшинг иргэдийн аз жаргал, аюулгүй байдал, эрүүл мэнд, амралт чөлөөт цагаа өнгөрөөх газартай танилцах замаар судалжээ. Сингапур аюулгүй байдлаараа тэргүүлсэн бол Финляндын Хельсинк хамгийн аз жаргалтай хот, Бразилийн Сан-Пауло хамгийн бага стресстэй хот болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)