2019 оны Балдорж шагналд өрсөлдөх бүтээлүүд тодорлоо

Сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог Балдорж шагналын журамд өөрчлөлт орж, 2019 оны шалгаруулалтаас эхлэн уг шагналд нэр дэвших бүтээлийн нэрийг шүүгчдийн бүрэлдэхүүнд санал болгох эрхтэй зөвлөх багтай болсон юм байна. Балдорж шагналын шүүгчдийн бүрэлдэхүүн нэр дэвших эрхээ I, II, III, IV улиралд олж авсан бүтээлүүдээс Балдорж шалгалтныг шалгаруулна. Энэ жилийн I, II улиралд нэр дэвших эрхээ зөвлөх баг болон шүүгчдийн бүрэлдэхүүнээс олж авсан бүтээлийн нэрс өдөр тутмын сонинууд дээр хэвлэгдэн гарчээ.

2019 ОНЫ БАЛДОРЖ ШАГНАЛЫН ТОДРУУЛАХ ШҮҮГЧДИЙН БҮРЭЛДЭХҮҮН
    • Намсрайн Шүр - “Балдорж сан” гийн үүсгэн байгуулагч
    • Эрдэнэцогтын Сонинтогос - доктор, профессор, СУИС-ийн захирал
    • Бадамгаравын Баярмагнай - “Балдорж сан”-гийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
    • Цэрэнпилийн Ариунаа - “Guru media”-гийн гүйцэтгэх захирал
    • Журын Баянсан - Гавьяат багш, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор
    • Пүрэвхүүгийн Батхуяг - доктор, зохиолч, судлаач
    • Гомбын Золжаргал - Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, МҮОНТ-ийн редактор
    • Баарангийн Пүрэвдаш - Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, доктор
    • Сампилдондивын Чулуун - академич, Олон улсын монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга
    • Жамъян-Очирын Тэгшжаргал - БАЛДОРЖ шагналт, сэтгүүлч нар бүрэлдэхүүнд багтаж байна.
ШҮҮГЧДИЙН БҮРЭЛДЭХҮҮНД НЭМЖ ЭРХ ОЛГОСОН БҮТЭЭЛҮҮД 
  • У.БЯМБАНЯМ - ub.life сайт
    Найрагчийн мөрөөр: Алдагдсан цагийн эрэлд (цуврал I)
  • Х.УЯНГА - “ӨНӨӨДӨР” сонин
    Дулдуйтын Равжаа дуулж явсан нутгийг харь хэлтнүүд хар тортгоор дарахаар зэхэж байна - цуврал
  • Ц.ЦЭДЭВСҮРЭН - Newspress.mn сайт
    ВИДЕО: “Нарны хүүхдүүд”-д илгээсэн бэлэг
  • Б.ОТГОН - “ИЙГЛ” телевиз
    “Салхитын ордоос салхилсан 1.3 сая ам.долларын авлига” эрэн сурвалжлах цуврал
  • М.МӨНХТУНГАЛАГ - “Үндэсний шуудан” сонин
    Салхин дээр “ургасан” сарнай
  • Ч.ЛОДОЙСАМБУУ - “ТВ6” телевиз
    “Улаан бал” цуврал ярилцлага
  • Л.МӨНХБАЯСГАЛАН - “С1” телевиз
    “Цензургүй яриа” цуврал ярилцлага