2018 оны шилдэг болоод түүхэн агшин

Дэлхийн мэдээллийн тэргүүлэх агентлагууд 2018 онд олон нийтийн зүгээс хамгийн их хандалтыг авсан шилдэг зургуудыг танилцуулж байна. Тэдгээрээс түүвэрлэн шилдгийн шилдгийг хүргэж байна.

Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон улсынх нь шигшээ баг хөлбөмбөгийн Дэлхийн аварга болоход ингэж баярлав.

Саудын Арабын Табук хотын залуус машины трюк хийх үедээ селфи хийсэн нь Арабын ертөнцөд яригдсан гол сэдвийн нэг байв.

Нохой сургах ажилд томилогдох гэж буй алба хаагчид цэргийн парадын үеэр. Сантьяго, Чили.

Шар хантаазтнуудын Парист өрнүүлсэн дайн.

Германы Канцлер Ангела Меркель, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон дэлхийн тэргүүлэх орнуудын төрийн тэргүүнүүдийн энэ агшин 2018 оны хамгийн хөгжилтэй агшнаар нэрлэгдсэн.

БНАСАУ 2018 оны өвлийн олимпод олон хүний бүрэлдэхүүнтэй хөгжөөн дэмжих баг илгээв.

Исламын “Бишва Ижтима” хэмээх томоохон арга хэмжээнээс таран явж буй иргэд. Дакки, Бангладеш.

Газар хөдлөлтөөс үүдсэн эвдрэл. Сулавеси, Индонез.

Түүхэн агшин. Францын шигшээ баг хөлбөмбөгийн дэлхийн аварга боллоо.

Хамгийн өргөн зугаалга Швейцарийн Люцерны нууранд болсон.

“Сирийн чөлөөлөх арми”-ийн байлдагч ялалтын дараа.

Ким Жон Ун, Мун Жэ Иний уулзалт Солонгосын хойгт энх тайвныг авчирлаа.

Владимир Путин Дональд Трампад “сонсох төхөөрөмж”-тэй бөмбөг бэлэглэсэн нь олон асуудлыг үүсгэсэн.

Хонинууд жил бүр нүүдэллэдэг. Энэ удаад Мадрид хотоор дамжин нүүдэллэв.

БНАСАУ-ын 70 жилийн ойн парад.

Нисэх онгоцны хамгийн том үзэсгэлэн Бахрейн улсад болов.

Их үерт боогдсон нохдыг сайн дурын ажилтнууд аварч буй энэ агшин дэлхийн олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн. Умард Каролина, АНУ.

Америк, Мексик улсыг зааглах хилийн хана.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)