2018 оны хайрын зурхай

Уншигч та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе. 2018 оноо амжилт бүтээлээр дүүрэн өнгөрүүлээрэй. Та бүхэнд амжилт хүсье. 

ХОНЬ


Хоньнууд хайр дурлалын хувьд сонирхолтой нэгэнтэй учирна. Гэвч өөрт тохирохгүй гэж үзвэл сонгох хэрэггүй. Нохойн ачаар та зөв хүнээ олох болно. Нохой таныг муу хүмүүсээс холдуулна. Энэ жил хонинуудын урмыг хугалахгүй. Ухаалаг, хөөрхөн хүүхэд төрүүлж, амьдралын аз жаргалыг мэдэрнэ.

2018 он таны хувьд хайртай хүмүүс, гэр бүлийнхэнтэйгээ харилцаа холбоогоо улам бататгасан сайхан цаг мөч байх болно. Гэр бүлийн тань амьдрал гайхамшгаар дүүрэн байна. Орон сууж барихыг хүсвэл нохой танд тусална. Зочныхоо өрөөг гайхалтай сайхан тохижуулаарай. Мөн гэр бүлийн ахмад настандаа анхаарал хандуулж, тохь тухтай амраахыг хичээгээрэй.

ҮХЭР


Эрүүл мэнддээ анхаарч, гүйж, усан бассейнд явж, боксоор хичээллэн, балет бүжиглэх шаардлагатай болно. Шар нохой жил үхрүүдэд хайр дурлалын хувьд гэнэтийн бэлэг дүүрэн хайр амалжээ. Ганцаардсан үхрүүдийн хувьд амьдралын гайхамшгийг мэдэрнэ.

Хайртай хүндээ романтик сюрприз үе үе бариарай. Нохой таныг бэрхшээлээс аврах ч эрүүл мэндийн хувьд төдийлөн хайхрахгүй нь. Идэвхтэй байж спортоор хичээллэх нь зөв сонголт болно. Шар нохой үхрүүдийг хэт их ачаалалтай ажиллахгүй байхыг зөвлөж байна. Сайхан хөгжим сонсож тайвшрах хэрэгтэй. Сэтгэлийн амар амгаланг эрэлхийл. Хүнсэндээ төрөл бүрийн ногоо, жимс жимсгэнэ түлхүү оруулаарай. 

ИХЭР


Нохой жилд ихрүүд хайр дурлалын адал явдлаар дүүрэн байна. Та сайхан, сэтгэл татам. Ихрүүдийг ур чадвараа дээшлүүлэхийг одод анхааруулав. Бусдад аз жаргал өгөөд өөрөө хохирч болохгүй. Нохой жилд эрүүл мэндийн хувьд ямар нэг асуудал гарахгүй ч анхаарах хэрэгтэй. Архи уух зэрэг муу зуршлаа хаяхыг одод зөвлөж байна. Сэтгэлийн хөдлөлөө хяна. Спортоор хичээллэхийг одод зөвлөж байна. 

МЭЛХИЙ 


Хайр хэцүү зүйл ч мэлхийнүүд эсрэг хүйтснээ яван дийлж чадна. Та романтик адал явдалд умбана. Ганцаардсан мэлхийнүүд гэрлэж, санаа зовох асуудалгүй болно. 2018 оны нохой жил бяцхан ухаалаг, үзэсгэлэнтэй хилэнцүүд мэндэлнэ.

Мэлхийнүүд нохой жилд шударга, хүндтэй хүмүүсээр хүрээлүүлнэ. Энэ жил хайр, харилцан ойлголцол, хүндэтгэл ноёлно. 

АРСЛАН


Арслангуудын амьдрал энэ жил ер бусын байна. Нохой танд тусалж хайр, энэрэнгүй сэтгэл бэлэглэх ч хайртай хүн чинь үл ойлгох байдал нэг бус удаа гаргана. Хайртай хүнээ баярлуулж, гайхшруулаарай. Ханиа олоогүй яваа арслангууд 2018 онд боломжийг ашиглах хэрэгтэй. Нохой жилд та өөрийнхөө замаар явж, санаагаа хэрэгжүүлэхээс бүү ай. Хууль нийцсэн ямар ч үйл ажиллагааг тань нохой жил дэмжих болно.

ОХИН


Таны амьдралд илүү чухал зүйлсийг нохой жил танд бэлэглэх нь.

Эрчүүдийн хувьд амжилт бүтээл дүүрэн байж, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж, гавьяа шагналын эзэд болно. Одод охины ордныхонд энэ жил өөрийгөө хэт их шүүмжлэх хэрэггүйг зөвлөж байна.

2018 онд та маш даруухан бөгөөд эмзэг байх нь. Таны зүрх сэтгэлийг олон учрал эзэмдэх боловч сэтгэлийн хөдлөлөөр асуудалд хандах хэрэггүй. Сонголт хийхэд хэцүү байх болно. 

Гэр бүлийн амьдрал тань үлгэр шиг сайхан байна. Та гайхалтай дур булаам, бардам байх тул хайртай хүн чинь танд илүү сайн хандах болно. Энэ жил зарим нь ээж болж, олон хүүхэдтэй хүмүүс бие биетэйгээ уулзах нь. Охин нохойны идэвхтэй амьдралаас суралцах хэрэгтэй.

ЖИНЛҮҮР


2018 онд жинлүүрүүд дур булаам байна. 2018 онд таны амьдрал цуврал киноныхтой төстэй байх болно. Таныг сонирхсон бүхэн алдахыг хүсэхгүй. Ганц бие жинлүүрүүд гэр бүлтэй болох талаар бодох цаг болжээ. Фенүүд чинь хэдийнэ бөгж, агаарын бөмбөлөг худалдаад авчихсан байна.

ХИЛЭНЦ


Гэр бүлийн харилцаа сайн.

Гэр бүлийнхнээ удирдан чиглүүлнэ гэж өөрийгөө бүү зовоо. Нохой жилд аз жаргалтай байх үндэс нь хайртынхаа ашиг сонирхлыг хуваалцах юм. Загасчин хүн бол загас барихыг нь ойлгохыг хичээ. Хайртай хүн чинь гүйх дуртай бол шинэ спорт гутал бэлэглэ, мөн өөрийгөө ч орхиж болохгүй.

НУМ


Санаа зоволтгүй. Нохой жил 2018 онд таныг хамгаалж, өргөөний чинь үүдэнд үүрээ засах болно. Энэ онд таны амжилтад найз нөхөд чинь битүүхэн атаархана. 

Та бүтээлч үйл ажиллагаанд өөрийгөө туршиж үзээрэй. Нохой жилд нум гайхалтай сайхан, тачаангуй байх болно. Олон адал явдал тохионо. Нумууд их романтик. Гэхдээ сэрэмжтэй байх хэрэгтэй. Олон адал явдал тохионо. Нохой жилд нумуудад маш их мөнгө өгөх бөгөөд түүнийг зөв зохистой зарцуулах хэрэгтэй.

МАТАР


Нохой жил оны эцэст танд уйдах зав олгохгүй. Матрууд аз жаргалтай байна. Та үнэлэгдэж, хайрлуулж, бишрүүлнэ. Хайр сэтгэлийн асуудалд сэрэмжтэй хандах хэрэгтэй. Төгс төгөлдөр нэгэнтэй амьдрах нь уйтгартай, сонирхолгүй тул шалгуураа багасгах хэрэгтэй. Хэрвээ та боломжийг ашиглаж чадвал хүссэн хүнтэйгээ учрах болно.

БУМБА

 


Хайр бол төвөгтэй зүйл. Гэхдээ зүрх сэтгэлээ сонсож, хүссэнээрээ бүгдийг хий. Ямар ч царайлаг, сайхан таны талд байх болно. Та нохой жилд адал явдалтай учирч гайхалтай мэдрэмж мэдрэх ч сэтгэлийн хөдөлгөөнөө хянах хэрэгтэй. Төсөөлж ч байгаагүй, сонирхолгүй нэгэнтэй бүртгэлийн газар очиж болзошгүй.

Нохой жилд сонирхолтой болзоо бараг байхгүй. Бумбын ордны зарим нь жилийн эхэнд өөрт тохирох нэгэнтэйгээ уулзах болно. Зүрх сэтгэл тань мэхлэхгүй. Хуримаа хийж ч мэднэ.

ЗАГАС


Хайр дурлалын асуудлын улмаас сэтгэл гонсойхгүй, сэтгэл зүрх тань хайраар бялхана. 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)