2018 онд 1,120 хүүхэд зам тээврийн осолд өртжээ

2018 оны статистик үзүүлэлтээр улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 1,120 бүртгэгджээ.

Ослын улмаас 45 хүүхэд амь насаа алдаж, 1,189 хүүхэд гэмтэл авснаас 143 хүүхэд ноцтой гэмтэл авч, эрүүл мэндээрээ ноцтой хохирсон байна. Дээрх үзүүлэлтийг өнгөрсөн онтой харьцуулахад хүүхэд өртсөн ослын гаралт 10 хувиар өссөн ч амь насаа алдсан хүүхэд 18  хувиар, гэмтсэн хүүхдийн тоо 23 хувиар тус тус буурчээ.

Гэсэн хэдий ч зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хүүхдийн 73 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бөгөөд 70 орчим хувь нь тээврийн хэрэгслээр зорчигч хэлбэрээр буюу автомашинд хамгаалах суудал, хэрэгсэл хэрэглэлгүй буруу тээвэрлэсэнээс шалтгаалсан байна.

Хүүхдүүд эцэг, эх, ах эгч, эмээ, өвөө, томчуудтай явж байхдаа хамгийн аюулгүй гэж боддог хэдий ч томчуудын буруу үйлдлийн улмаас бяцхан үрс амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байна.

Иймд эцэг, эх, асран хамгаалагч та хүүхдэдээ нас, биеийн жин, өндөрт нь тохирсон хамгаалалтын суудлыг тогтмол хэрэглэж гарч болзошгүй зам тээврийн ослоос хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг зөвлөж байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)