2018 онд манай улс 529.3 мянган жуулчин хүлээж авчээ

Өнгөрсөн онд манай улс 529.3 мянган жуулчин хүлээн авчээ. Тодруулбал, өнгөрсөн онд манай улсын хилээр давхардсан тоогоор  6.1 сая хүн нэвтэрсэн. Үүний 598.4 мянга нь гадаадын иргэн бөгөөд 529.3 мянга нь жуулчид, 69 мянга нь ажиллах болон суралцах зорилгоор ирсэн байна.

Манай улсыг зорин ирэх Тайланд, Индонез, Турк, Энэтхэг зэрэг орнуудын жуулчдын тоо нэмэгдсэн хэдий ч БНАСАУ, Вьетнам, Австрийн жуулчдын тоо буурчээ.

Ирэх жилүүдэд манай улс аялал жуулчлалын салбараа эрчимтэй хөгжүүлэхээр зорин ажиллаж байна. Иймд 2018 онд аялал жуулчлалыг шинэ шатанд гаргах алхмуудыг хийж, энэ оны төсөвт 6.2 тэрбум төгрөгийг тусгасан. Урьд өмнө нь манай улс аялал жуулчлалын салбартаа ийм хэмжээний төсөв тусгаж байгаагүй юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)