2017 онд татвар НЭМЭГДЭХГҮЙ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараахь асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Тодруулбал, 2017 онд шинэ төрлийн татвар  бий болгохгүй, татвар нэмэхгүй. Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай  хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. 2017 онд шинэ төрлийн татвар  бий болгохгүй, татварын хувь хэмжээг  нэмэхгүй байхаар төсөлд тусгажээ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)