2014 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг батлав

 УИХ өчигдөр Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Засгийн газар ирэх оны эдийн засгийг тун өөдрөгөөр харж байгаа аж. Тухайлбал Оюутолгой ордын үйлдвэрлэл энэ оныхоос бараг хоёр дахин нэмэгдэж, “Эрдэнэс-Тавантолгой”-н Баруун болон Зүүн цанхийн олборлолт далайцтай явагдаж эхлэх бөгөөд мөн газрын тос, төмрийн хүдрийн олборлолт ч эрчимтэй нэмэгдэх хандлагатай байна.

Дөрөвдүгээр цахилгаан станц болон Хөтөлийн цементийн үйлдвэрийн өргөтгөлийг барихын зэрэгцээ цахилгааны эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор тавдугаар цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станцийг барих ажлыг үргэлжлүүлж, төмөр замын суурь бүтцийг шинээр барих ажлыг хийнэ гэж Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хэлсэн юм. Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт, С.Дэмбэрэл нар төлөвлөгөө хэр бодитой, үнэн зөв байхаас хэрэгжилт нь шалтгаална

Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн дунд, богино хугацааны энэ чухал баримт бичигт нухацтай хандах ёстой. Гэтэл өчигдөр хэлэлцэх эсэхийг нь шийдээд, тэр дор нь анхны хэлэлцүүлгийг хийж батлуулахаар оруулж ирж байгаа нь хэт яарсан хэрэг биш үү хэмээн шүүмжилсэн ч үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолын төслийг дэмжлээ.


Д.БИЛЭГ



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)