200 сая төгрөгийн шагналын сантай сугалаа өнөөдөр явагдана

НӨАТ-ын урамшууллын 2018 оны арваннэгдүгээр сарын сугалааны тохирол энэ сарын 23-ны ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иймд иргэд өнгөрсөн сарын 01-нээс сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа энэ сарын 22-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн байх ёстой гэнэ.

Энэ удаагийн супер шагналын сан 200 сая төгрөг юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)