200 гаруй иргэнийг чөлөөллөө

“Ардчилсан Сирийн хүчнүүд” эвслийн дайчид тус улсын зүүн нутгийн Дейр-эз-Зор муж дахь террористуудад барьцаалагдсан энгийн номхон 200 гаруй оршин суугчийг чөлөөлжээ. Курдийн “Firat” агентлагийн мэдээлснээр амьд бамбай болгон ашигладаг тэдний олонх нь хүүхэд, эмэгтэйчүүд аж. Тус эвслийн цөм болсон курд дайчид чөлөөлөгдсөн иргэдэд Багоз суурингаас аюулгүй гарч, Хажин хотын захад орших дүрвэгсдийн хуаранд хүрэхэд нь тусалжээ.

Террорист “Исламын улс” бүлэглэлийн босогчдын үлдэгдлийг Багоз сууринд бүсэлсэн байгаа аж. Евфрат мөрний зүүн эрэг дэх сүүлчийн түшиц газраа хамгаалж буй босогчид хүчтэй эсэргүүцэл үзүүлж буй тухай Курдийн командлагч Ридор Хелиль мэдээлжээ. Террористуудын барьцаанд 500-1000 хүн байгаа учир их буу ашиглах боломжгүй байгааг тэрбээр тэмдэглэсэн байна.

Ирактай залгаа хил орчмын 4000 ам км газар нутагт 400-600 босогч байгаагийн олонх нь хөлснийхөн аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)