1983 оны Улаанбаатарыг харууллаа

Японы гэрэл зурагчин Сүгияама Тэрүзогийн “Улаанбаатар-1983” гэрэл зургийн номын нээлт өчигдөр Монгол, Японы хүний нөөцийн хөгжлийн төвд боллоо. Нээлтийн үеэр Сүгияама Тэрүзо “Анх 1983 онд Монгол Улсад ирэхэд түүх, соёлын өвүүдийн зураг авахыг зөвшөөрдөггүй байсан. Харин төд удалгүй ЮНЕСКО-гийн төслийн дэмжлэгтэйгээр Монголын урлагийн нийгэмлэгийн даргатай хамтран соёлын өвүүдийн зургийг авч эхэлсэн. Тухайн үед зургуудаа нэгтгэн, “Монголын соёлын өв” дөрвөн цуврал цомог хэвлэсэн нь Монголын гэрэл зургийн дэлхийн анхны бүтээл болсон” хэмээн онцоллоо.

“Улаанбаатар-1983” гэрэл зургийн цомогт манай улсын соёлын үнэт өв болон социалист нийгмээс ардчилалд шилжсэн өнгө төрх, монголчуудын амьдрал, уламжлал, хувцаслалт гэх зэргийг харуулсан 223 зураг багтсан байна.

Бэлтгэсэн: Б.Нандин


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)