193 тээврийн хэрэгслээр 3200 тонн түүхий нүүрс Улаанбаатар хот руу тээвэрлэснийг илрүүлжээ

Улаанбаатар хотод түүхий нүүрс нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлын хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчид нийслэлд түүхий нүүрс нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.

Үүрэг гүйцэтгэх хугацаанд шалган нэвтрүүлэх цэгээр 193 тээврийн хэрэгслээр 3200 тонн түүхий нүүрс Улаанбаатар хотруу тээвэрлэснийг тогтоож, агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс нэвтрүүлэхгүй байж, буцаах арга хэмжээ авч ажиллаа.

Тус хэлтсээс Монгол Улсын  Засгийн Газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор хориглосон бүсэд тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг аж ажуй нэгж,  байгууллагын түүхий нүүрсний татан авалтад хяналт тавьж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хамтарсан тушаалаар батлагдсан “Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам”-ыг хэрэгжүүлэн ажиллаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)