19-32 насны гурван этгээд 500 сая орчим төгрөгийн хар тамхийг тээвэрлэн явж байжээ

Өчигдөр буюу 2019 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас, 19-32 насны 1 эмэгтэй, 2 эрэгтэй, 3 этгээд их хэмжээний мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисыг тээвэрлэн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт явж байхад нь илрүүлэн, таслан зогсоожээ.  Тухайлбал, тэдгээр иргэн шуудан илгээмж ашиглан их хэмжээний буюу албан бусаар 500 сая орчим төгрөгийн үнийн дүнтэй метанфетамин буюу нэрлэж заншсанаар мөс төрлийн хүчтэй сэтгэцэд нөлөөтэй бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ. Иймд мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисыг эд мөрийн баримтаар тооцон хураан авч тэмдэглэл үйлдэн ЭХТА-ийн 20.7.2 мөн 18.5.3-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн саатуулан шалгаж байна. 

2019 он гарснаас хойш Хар тамхитай тэмцэх газар 59 холбогдогчтой, 24 хэргийг илрүүлэд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байна.

2019 оны нэгдүгээр сард мөн тус газар Гаалийн ерөнхий газрын ОУ-ын шуудан илгээмжийн газартай хамтран шинэ төрлийн урсгал шуудан илгээмжээр мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлж байгаа 5 хэргийг илрүүлэн таслан зогсгоод байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)